2024-05-30 03:32
"Ойр дотны хүмүүс таарч тохирохоо байсан бол холхон байцгаасан нь дээр. " Арбатын хүүхдүүд дээр Саша Панкратов аавынхаа тухай бодох үед нэг иймэрхүү өгүүлбэр гардаг. Өсвөр насандаа уншсан номнууд илүү тод үлддэг ч юм уу. Эсвэл эргэлтийн цэг мэгний үедээ яг санал нийлж таарсан ч юм уу. Ер нь л хэрэгжүүлж амьдарсан юм байна.