2024-07-26 13:24
Амьдралын хамгийн чухал нь юу гээч.. Хуваалцах хүн Зуны оройн найман цагт тэнгэр ямар үзэсгэлэнтэй байгааг хараач" гэж бичдэг. Үзсэн киногоо нүдэнд харагдтал тайлбарлаж, хөгжилтэй дурсамжаа жаргалтай нь аргагүй инээж ирээд ярьдаг хүн. Аянга цахиж бороо шивэрсэн ч, цас бударч хөл нь жиндсэн ч даарч байгаагаа хэлдэг хүн. Хэцүү үед нуруу илж, "зүгээр ээ" гээд инээдэг, уйлахад дагаж уйлж, аргадаж, инээхэд хамт баярлаж, бахархдаг хүн л амьдралын хамгийн чухал нь 🫶🏻