2024-10-09 08:38
Ээжтэй утсаар ярьж байв.
Ээж: Өнөөдөр аав бид 2 чинь хүүхний гуйлганд очоод ирлээ.
Би: аанн заа найр нь сайхан болов уу?
Ээж: Сайхаан. Би лав чамайг хүнд өгөхдөө гуй эдр гэхгүй ээ.
Би: Юу вэ? Яахаараа гуйлгадаггүй юм.
Ээж: Өнөөдөр хүний охиныг гуйж байхыг хараад нулимс цийлэглээд уйлсан. Чамайг яг ингээд гуйгаад ирвэл би уйлаад аягүй бол гуйлгыг нь авахгүй буцаачих юм шиг байна.
Би: Хоолой зангираад хэлэх үггүй болов.
Ийм их хайранд нь эрхэлж өссөн гэж бодохоор❤️