2024-09-21 11:32
2 хүүхэдтэй байх үед ханьдаа хоолны жижиг таваг аваад ирээрэй гэсэн загвар бүрээс 2,2-ыг аваад ирэв ээ. Хүүе ханиа яаж байгаа билээ гэсэн бүгд гоё харагдаад төрөл төрлөөс нь 2-ыг авчихлаа л гэнэ. Аан за за гээд алгасав. Гэтэл ажлаа тараад дэлгүүр ороод ирэх бүртээ л янз бүрийн цайны аяга 1,2ш-ээр нь худалдаж аваад л байв. Энэ яадаг юм гэхээр ийм тийм гоё гэсээр сүүлдээ шүүгээн дотроос хоорондоо хосолчих ганц ч аяга байхгүй болохоор нь уурлачихав.