2024-10-02 11:04
Би өмнө нь аав шигээ л хүнтэй суухгүй юм шүү гэж боддог байсан юм. Учир нь аав их үглээ санагддаг байсных…гэсэн ч би яг аав шигээ л хүнд дурлах юм шиг байна гэдгээ энэ өвлийн амралтаар анх мэдэрсэн. Ээж сална сална гэж үгэлдэг ч 20иод жил хамт байж л байгаа шалтгааныг нь тэгэхэд ойлгосон. Аав минь их халамжтай хүн юм билээ. Миний хувьд 21жил амьдрахдаа бодоод байхад ааваасаа мэдэрсэн тэр их халамжийг өөр хэнээс ч мэдрээгүй л юмдаг. Хаяа хатуу ч хамгийн зөөлөн хүндээ миний аав❤️