2024-10-06 13:00
Манайхан театрт жүжиг үзэхээр ирэхдээ соёлтой байгаасай...
1. Театрт ер нь бол хэт street хувцас өмсөх нь үнэхээр зохимжгүй. Бага зэрэг албаны, классик хувцастай ирэх нь хаа газрын л соёл. Мөн тайзыг хүндэлж байгаа хэрэг. Зарим залуучууд болон 30 орчим насныхан хажуу дэлгүүр орох гээд гарсан мэт хувцаслаж ирдэг нь цөөнгүй харагдана.
2. Үнэртэй усыг үнэхээр их хэрэглэдэг, шахуу ойрхон суудал дунд маш олон хүний үнэр холилдож, толгой өвдөж, харшил хөдлөх, дотор мухайрах явдал цөөнгүй.