2024-11-04 03:33
Вагонд ээж охин 2, цэрэг дарга 2 нийлээд 4 хүн нэг өрөөнд байжээ. Шөнө, өрөөнд гэнэт тог тасраад хав харанхуй... Тэгтэл хэн нэгнийг тас хийтэл алгадах чимээ гарав.
Ээж бодно: Миний охин овоодоо, эр хүнд нүүр өгөхгүй сайн байна.
Охин бодно: Ичдэггүй юмнууд ээжийг оролдоод байгаа юм байхдаа.
Дарга бодно: Энэ муу цэрэг л охиныг оролдоод ,нөгөөх нь андуураад намайг алгадчихлаа, ёо ёо.
Цэрэг бодно: Ахиад гэрэл унтраасай тэгвэл даргыг бүүр чанга алгадчих юмсан.