2024-10-13 17:38
Өнөөдөр дэлгүүрт охиддоо хувцас хараад явж байтал нэг том хүний трапец өмд нүдэнд тусаад хальт харан зогсох үед худалдагч эгч шууд анзаараад миний дүү ороод харж сонирхоорой хэмээн зөөлөн хэрнээ уриалгахан хэлэхэд би ховсдуулан оров. 😂
Ороод сонирхож буй өмдөө хэлэхэд биеийн онцлогийг минь тэрхэн зуур гялс анзаараад сонирхож буй өмднүүдийг сонголтоор харуулаад чамд энэ раз таарна гэж хэлсний дагуу өмсгөл размер яг таарсан тул баярласандаа шууд 2 өмд авчихав. 👇