2024-10-16 13:51
Саяхан миний 25 насны төрсөн өдөр болж өнгөрлөө. Гэр бүл, дотнын хэдэн найз гээд арав хүрэхгүй хүнээс төрсөн өдрийн мэндчилгээ хүлээж авав. Ямар сайхан санагдсан гээч?
Таних, танихгүй хүмүүсээс улиг болсон мэндчилгээний үг, элдэв төрлийн хөдөлгөөнт зураг, уянгын халилтай урт шүлэг хүлээн авдаг байсан цаг саяхан. Гэхдээ энэ бүгд нэг л хиймэл санагдаад хэдэн жилийн өмнө цахим хаягууддаа төрсөн өдрөө нуух тохиргоо хийж, тэмдэглэж байгаа пост, стори хийхээ больсон юм.