2024-11-29 13:28
Хайр тэвэрлээ л бол нам блок шүү дээ. Хөдлөхгүй, эргэхгүй, босохгүй. Бүтэн орсон блок. Шөнө бие засчихаад нойр хүрэмгүй болохоор нь утас руугаа гараа чиглүүлмэр аядаж байтал хайр тэвэрчихэж байгаа юм. Утсаа ч авсан юмгүй, хэвтэрээ ч олсон юмгүй нам гацна. Шөрмөсөө татахын наагуур нэг юм үл ялиг сонстох төдий "хайраа жоохон цаашаа" ... Сэрээхвий гээд айгаад байдаг юм аа. Эвтэйхэн хэвтэж байхад нь цочоохвий. Ингээд хань болоод хажууд байгаа нь юутай сайхан бэ. Бөх бөгөөд тухтай унтаасай гээд л ..