2024-12-02 14:40
Жирэмсэн үед эхийн сэтгэл санаа тогтвортой байх нь чухал гэж эмч нар хэлдэг хэрнээ өөрсдөө яагаад сэтгэл санааг нь үймүүлээд байдаг юм бол гэж гэнэт бодогдов. Би өнгөрсөн жилийн 12 сард анх жирэмслээд савандаа орж амжилгүй зулбасан юм. Тэрнээс хойш дахиад зулбачихвий гэсэн айдастай болчихсон. Гүрийж,хичээж2 энэ 11 сард дахин жирэмсэлж чадсан🩶 өмнөх шигээ алдчихвий гэсэн айдсаасаа болоод шууд цусаар шинжилгээ өгөөд бага хоногтойд нь мэдээд зулбахаас хамгаалж витамин, эм бичүүлж аваад ууж эхлэв.