2024-12-16 12:30
Япон хүүхэд залуусын гудамжны бүжигт үзүүлж буй авьяас, уран сэтгэмж хязгааргүй мэт. Street dance нь Японд урлагийн чухал хэлбэр болон хөгжиж, залуусын өөрийгөө илэрхийлэх хамгийн хүчирхэг арга замын нэг болжээ. Тэдний нарийн зохион байгуулалт, хөдөлмөрч зан чанар нь гудамжны бүжгийн чөлөөт хэв маягтай төгс хосолдог. Япон залуус энэ урсгалыг нарийн техник, уран бүтээлч санаагаар баяжуулж, өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхийг бий болгосоор байна даа:)