2025-01-29 08:42
Багшийн цалин
Би нэг эгчийг фэйсбүүкт дагадаг байлаа. Олон жил дагасан.Их гоё эгч. Тэр эмэгтэйн хүсэл сонирхол vibe нь надад таалагддаг байсан юм. Хүссэн үедээ гадагшаа зугаална. Эморхоороо цэцэгс дундаа суугаад дарс шимнэ.Тэгээд нэг өдөр би гомдоод тэр эгчийг блоколчихсон. Багшийн цалингийн тухай хөдөлгөөн өрнөж байх үед багш нарт цалин нь хангалттай гэж бичсэнийг нь уншаад би бараг уйлах дөхсөн. Багш нар цалингаараа байр хөлсөлж ч хүрэхгүй, байр бараг мөрөөдөл, хүнтэй суух талаар бодолтгүй.