2025-02-02 04:51
Ээж
Францын нобелийн шагналт, эмэгтэй зохиолч Анни Эрно “Эмэгтэй” зохиолдоо ээжийнхээ тухай бичсэн байна лээ. Та нар уншаад үзээрэй! Уншаад эхлэхтэй зэрэгцээд л ээжийнхээ тухай бодоод эхлэнэ дээ.
Миний ээж хэзээ ч зүгээр сууж байсангүй.
Хорь гаруй жилийн өмнө гэр бүлийн бизнесс нь явахгүй болж ээж шинээр нээгдсэн оёдлын үйлдвэрт ажилд оров. Ажлаа тараад цалингаа аваад орж ирэхдээ амттай юм зөндөөг барьчихсан ээж нь хэзээ ч ийм их цалин авч байсангүй гээд маш их баяртай орж ирж байсан юм.