2025-03-10 04:34
Happy toddler
Тэрээр том аягатай цайндаа гараа хийнэ.
Түүнээс гадна аягатай цайндаа хийж болох бүх л хог новш бүгдийг нь олж цуглуулж хийнэ. Дараа нь гаргаж ирнэ, дахиад хийнэ. Үүнд жижиг идэх юмнуудын үртэс, ундаа сүүний таглаа, салфетка, жижиг үзүүрлэгч баллуур гээд аяганд багтах бүх зүйл орно. Цайнд дүрсэн гараа гаргаж ирмэгц нойтон гарнаас дуслах цайг ойр хавиар цацруулна. Аяганы ёроолд үлдсэн цайгаа асгахаас ч сийхгүй. Тэр өдөрт хийдэг ажлуудынхаа яг энэ хэсэгт нь хамгийн их дуртай.